Бичил глобус ШИЙДВЭРЭЭРЭЭ

Хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй хууль ёсны эрсдэлгүй бүтээгдэхүүнийг ойн хүрээнд дахин гаргав.

Хөрөнгө оруулалтын тооцоолуур

  • Хүү тооцоолох
  • Үндсэн төлбөр тооцоолох
%
t
Татварын өмнөх хүүгийн өгөөж

Татварын дараах хүүгийн өгөөж

Нийт авах дүн

%
t
Хөрөнгө оруулалтын дүн

Яагаад БИЧИЛ 3.0 ХБҮЦ-д хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

18.5%

Банкны хадгаламж, компанийн бондтой ижил тогтмол өгөөжийг олгоно. Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол ХБҮЦ нь улирал тутам хүүгийн орлогыг олгоно.

100%

Эргэн төлөлтийн эх үүсвэр зээлийн багц нь 100% хэвийн зээлээс бүрдсэн. Тус зээлийн багцыг хөндлөнгийн хууль, санхүүгийн байгууллага, андеррайтераар эрсдэл бага гэдгийг баталгаажуулсан.

5%

Нээлттэй үнэт цаас тул хүүгийн орлогын татвар нь хадгаламж, компанийн хаалттай бондоос 2 дахин бага буюу 5 хувь байдаг.

20 тэрбум

Монголын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасны компаниар дамжуулан хугацаанаас өмнө зарах боломжтой. Зарах тохиолдолд эзэмшсэн хоногоор хүүг 100% олгоно.

БИДНИЙ ТУХАЙ

  • БИЧИЛ ГЛОБУС
  • ӨЛЗИЙ&КО

АНХНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧ

“Бичил Глобус Финанс ББСБ” ХХК нь 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд шилдэг Банк бус санхүүгийн байгууллагын түвшинд үйл ажиллагаагаа явуулсаар байна. “Бичил Глобус Финанс ББСБ” ХХК нь 75 гаруй чадварлаг мэргэжилтнүүдээр дамжуулан нийт 16 салбараар /Улаанбаатар болон орон нутагт/ харилцагчдынхаа тулгамдаж буй санхүүгийн хэрэгцээг ХЯЛБАР ХУРДАН, ШУУРХАЙ шийдвэрлэдэг. Монголын хамгийн өргөн дэд бүтэцтэй, нийт 6,000 гаруй харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг банк бус санхүүгийн байгууллага юм. СЗХ-с зээлийн үйл ажиллагаа, факторинг, итгэлцлийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.
Image

АНДЕРРАЙТЕР

Бид харилцагч, түншүүдтэйгээ бат бэх итгэлцэлд суурилсан харилцаа тогтоож тэднийхээ хөрөнгийн үнэ цэнийг дотоодын болон гадаадын зах зээлд нэмэгдүүлэхэд өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулахыг эрхэмлэн ажилладаг билээ. Манай харилцагч бүрийн сэтгэл ханамж бидний амжилтын салшгүй үндэс гэдэгт бид бат итгэдэг .
Монголын аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжил хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээг улам нэмэгдүүлсээр байна.
"Өлзий энд Ко капитал ХХК" Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
Image

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР

1

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭЛГЭХ

Өлзий энд Ко капитал ҮЦК ХХК болон бусад дурын үнэт цаасны компанид үнэт цаасны дансаа биетээр эсвэл онлайнаар нээлгэнэ.

2

МӨНГӨӨ БАЙРШУУЛАХ

Өөрийн нэрийн үнэт цаасны дансанд мөнгөө байршуулна. Дансны дэлгэрэнгүй мэдээллийг үнэт цаасны компаниас хүлээн авна.

3

ЗАХИАЛГА ӨГӨХ

Өөрийн сонгосон үнэт цаасны компанид БИЧИЛ 3.0 ХБҮЦ худалдаж авах захиалга өгнө. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.

ҮНЭТ ЦААСНЫ ДАНС НЭЭХ ЗААВАР

Өлзий энд Ко Капитал ҮЦК

1-Р АЛХАМ

Аппликэйшнээ нээгээд Бүртгүүлэх хэсэгт дарна.

2-Р АЛХАМ

Шинээр гарч ирсэн цонхонд РЕГИСТРийн дугаараа оруулна.

3-Р АЛХАМ

Улсаа сонгож мэйл хаяг, шинэ нууц үгийг оруулан бүртгүүлэх дарна.

4-Р АЛХАМ

Таны мэйл хаягт линк ирнэ. Ирсэн лик дээр дарж бүртгэлээ баталгаажуулна.

5-Р АЛХАМ

Аппликэйшныг дахин нээж өөрийн харилцах дансны дугаарыг оруулан, гарч ирэх асуултад хариулсны дараа иргэний үнэмлэхийн зургийг хавсаргана.

6-Р АЛХАМ

Өлзий энд Ко Капитал ҮЦК-аас бүртгэлийг баталгаажуулснаар та дансаа бүрэн хянаж, онлайн арилжаанд оролцох боломжтой болно.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь ирээдүйд баталгаатай тогтмол орлого бий болгох хөрөнгийг багцалж, эрх бүхий байгууллагууддаар баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм. Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын зээлүүдээс хамгийн найдвартай, эсрдэлгүй, хэвийн зээлүүдийг хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тус зээлүүдийг зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлдэг. Улмаар тус зээлийн орлогоор эргэн төлөх нөхцөлтэй үнэт цаас гаргадаг.

ХБҮЦ хэр найдвартай вэ?

ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээрээ байршуулдаг. Тухайн зээлийн багц, түүний хүүгийн орлого өөр компани руу шилждэггүй, зөвхөн ХБҮЦ худалдан авсан хүмүүсийн үндсэн болон хүүгийн орлогыг төлөхөд зарцуулагдана. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэлтэй үйлдлүүдийг хязгаарладаг. Тиймээс эрсдэлгүй. Анхны үүрэг гүйцэтгэгч өмнө нь 30 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба ХБҮЦ худалдан авсан хүмүүст хүүний төлөлт цаг хугацаандаа хийгдээд явж байна. Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр баталгаажуулсан байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Банкны хадгаламжтай ижил бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?

ХБҮЦ нь банкны хадгаламжтай ижил тогтмол хүүтэй, тодорхой хугацаатай бүтээгдэхүүн юм. Ялгаатай тал нь Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан бусдад худалдаж мөнгөө хугацаанаас нь өмнө, эзэмшсэн хоногоороо хүүгээ бүрэн тооцуулж авах боломжтой. Харин банкны хадгаламжийн хувьд хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцалж, хүүнд алданги тооцуулдаг. Түүнээс гадна ХБҮЦ-ны хүү нь хадгаламжийн хүүгээс өндөр, хүү нь улирал тутам төлөгддөг.

ХБҮЦ-ны захиалга авах хугацаа хэзээ вэ?

ХБҮЦ-ны захиалга авах хугацаа 2024 оны 04-р сарын 02-ны өдрөөс 04-р сарын 09-ыг дуустал үргэлжилнэ. Гэхдээ захиалга 100% дүүрэх тохиолдолд захиалга шууд хаагдах тул хугацаанаасаа өмнө хөрөнгө оруулалт нэмж авах боломжгүй болдог. Тиймээс та бэлтгэл ажил буюу үнэт цаасны дансаа нээх, дансаа цэнэглэх ажлаа сайн бэлтгээрэй.

Урьдчилсан захиалга хийх боломж байгаа юу? ХБҮЦ-ийг хаанаас худалдаж авч болох вэ?

Та андеррайтер компани болох “Өзлий энд Ко капитал ҮЦК” ХХК / 7777-6377 / - руу хандаж урьдчилсан захиалга өгөх боломжтой. Мөн анхдагч зах зээлийн арилжаа нээгдсэн үед үнэт цаасны компаниудын дээрх утсанд залгаж эсвэл биеэр очиж БИЧИЛ 3.0 ХБҮЦ-ны захиалгыг өгч, худалдан авах боломжтой.